Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Дамбаравжаагийн Чогсомжав
2012/04/28
Тайжийхан овгийн Дамбаравжаагийн Чогсомжав 1931 онд Дамбаравжаагийн 8-р хүү болон мэдэлсэндэлгэрэнгүй
Дэлгэрэнгүй намтар
2012/05/11
Хэдхэн сартай байхдаа ... овгийн ... Мөнгөнийд үрчлэгдсэн. Үрчилсэн аав Мөнгөн нь 1945 онд нас барж, ээж ... 1946 онд нас барсан учир буцаж өөрийн төрүүлсэн аав ээж дээр очиж өсөж том болсон.дэлгэрэнгүй
Ажлын бүтээл
2012/05/11
Завхан аймгийн Сонгино сумын кино механикчийг 30 жил хийхдээ 9469 удаа кино гаргаж,  628069 хүнд үйлчилж, 393323 төгрөгийн орлого оруулжээ. Нийт гаргасан киноныхоо 4520-ыг нь хөдөө нүүж гаргаж байсан байна. дэлгэрэнгүй
Чадварлагаар зохион байгуулж менежментийг хийж байв.
2012/05/12
Миний аав кино механикчийн ажил хийж байхдаа зөвхөн кино тавиад зогсохгүй, сумынхаа ард иргэдийг хүмүүжүүлэх, мэдлэгжүүлэх, зохион байгуулах талаар ч ирийг хийж байсан Энэ ажилдаа сумын сургуулийн сурагчид, идэвхтэй зарим нэгэн хүмүүсийг сайн дурын үндсэн дээр зохион байгуулалтад оруулан кино идэвхтэнүүдийг бий болгон тэдний хүчийг ашиглаж их ажил зохион байгуулж байсан юм.
дэлгэрэнгүй
Сумын иргэдийг соёл олон түмний ажилд оролцуулах таалаар ихийг хийж маркетингийг хөгжүүлж байсан
2012/05/12
Бүх сумын иргэдийн бүртгэлтэй, кино тавьж ирчихээд тэр өдөр ямар кино тавьсан, хэн хэн үзсэнийг бүртгэн жилээр нь хэн хичнээн кино үзсэнийг гаргаж урамшуулах, урих зэрэг арга хэлбэрээр маркетингийг хийж байлаа.
дэлгэрэнгүй
Чадварлаг инженер, зохион бүтээгч, шинийг санаачлагч байв.
2012/05/12
Өөрийн хийж буй ажилдаа дэвшилтэт арга барил, шинэ санаа, арга ажиллагааг нэвтрүүлэх талаар ихийг хийж байв.дэлгэрэнгүй
Сурган хүмүүжүүлэгч, ухуулагч, манлайлагч байв.
2012/05/12
Кино тавихын зэрэгцээ залуу үеийг сурган хүмүүжүүлэх, цаг үеийн болон шинэ соргог мэдээ мэдээллийг хүргэх, социалист системийн орнууд болон Монгол улсынхаа бодлого зорилт, төр засгийн шийдвэр, их бага хурлуудын шийдвэр, сум багийн бодлого зорилтыг мэдүүлэх, шинэ дэвшилтэт санаа санаачлагыг нэвтрүүлэх улс, аймаг сумын алдар цуутай хөдөлмөрч хүмүүсийг алдаршуулах талаар ихийг хийж байсан.
дэлгэрэнгүй
Шагнал урамшилууд
2012/05/14
Мөнгөний Чогсомжав 1983.7.8 нд Алтангадас одон, 50, 60, 70, 80 жилийн ойн медалууд, 5,6,7,8-р таван жилийн гавьшгайчууд, 1975 онд Соёлын тэргүүний ажилтан, 2005 онд Монгол киноны 70 жилийн ойн медаль, Соёлын яамны жуух, хүндэт тэмдэг, төрийн бусад байгууллагуудын шагналууд, аймаг сумын хүндэт тэмдэг, жуух, баярын бичиг, урилга, мандатууд зэрэг шагналуудаар шагнагдаж байсан.
дэлгэрэнгүй
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats