Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
УРАГ УДАМ БА ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ
2012/04/12
Ураг биеэсээ удмаа хэлхэн тогтоож, уг үүсгэрээ мэдэж, эх гарвалаа тогтоох нь улмаар угсаатан ястантайгаа холбогдон цаашдаа өөрийн биеийг Монгол үндэстнийхээ салшгүй нэг эс эрхтэн нь болохоо батлан бахархахын зэрэгцээ тухайн улсынхаа бүрэн эрхэт гишүүн нь гэдгээ ухамсарлан иргэний эрх үүргээ биелүүлэн эх орондоо ихийг бүтээх эх оронч үзэл бодол тань бүрэлдэн үүсэх буйзаа.
дэлгэрэнгүй
УРГИИН БИЧИГ
2012/04/12
Монголын угийн бичиг нь ах дүү төрөл саднаа мэдэн гал голомт, өмч хөрөнгөө хэндээ уламжлуулах, ах зах, эгч дүүгээ хэрхэн хүндлэх, удам угсаагаа хэвийн цэвэр ариун байлгах олон асуудлыг шийддэг айл өрх бүрт заавал хөтлөдөг нэгэн түүхэн судар байжээ.
дэлгэрэнгүй
УДАМ УГСААНЫ БИЧИГЛЭЛИЙН ТУХАЙ.
2012/04/12
Удам угсааны бичиглэлийг модны салаа, нарны цацраг, хүснэгтэн хэлбэрийн гэх мэт олон янзаар хөтлөж ирсэн байна. Европын ард түмэн ихэвчлэн модны  мөчир хэлбэрээр тэмдэглэдэг байсан бол Азийн ард түмэн нарны цацраг хэлбэрийг илүүтэй хэрэглэдэг байсан байна.дэлгэрэнгүй
УРГИЙН БИЧГИЙН ТУХАЙ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ
2012/04/12
Нэг удмаас гаралтай ах дүү, төрөл садны хүмүүсийг хүн нэг бүрээр тэмдэглэн үе улируулан хөтлөсөн бичиглэл юм. Удам угсааны бичиглэл хөтлөх нь нэг талаас өвөг нэгтэй хольгн ах дүүсийн хооронд төрөл ойртсон гэрлэлт үүсэх, удам угсаандаа ямар нэгэн удамшлын өвчин эмгэгтэй үр удам төрөх нөхцөл бүрдэхээс сэргийлэх нэн чүхал ач холбогдолтой. Нөгөө талаас өвөг дээдэс хамаатан саднаа танин мэдэх, тэднийхээ алдар цуугаар бахархах, үр хүүхэддээ үлгэр дуурайл болгох үнэт өв болох юм.
дэлгэрэнгүй
УДАМ УГСААНЫ БИЧИГЛЭЛ ХӨТЛӨХИЙН АЧ ТУС.
2012/04/12
Удам угсааны бичиглэл хөтлөж төрөл ойртолтоос сэргийлэх нь. Төрсөн ах, эгч, дүүсийн хүүхдүүд есөн үе удмын дотор хоорондоо гэрлэхийг хатуу хориглодог заншлыг монголчүүд мөрдож ирсэн түүхтэй. Есөн үеийнхээ дотор гэрлэж болдоггүйн учрыг генетикийн шинжлэх ухааны үүднээс тооцож үзэхэд үнэхээр арав дахь үе удмаасаа эхлэн ураг төрөл бүрэн холддог болох нь нотлогддог.
дэлгэрэнгүй
УРГИЙН ШАШДИРЫН БҮТЭЦ
2012/04/12
Ураг удмын түүхэн бичвэр болох шашдир бичлэг нь тухайн бодьгал хүний амьдрах үед нь бичигдэн дуусаж дараах үеийнхэн нь үрс салбарлуулан салаалж үржин бичигддэг тул өөрийн эх бичвэр шашдираа дараах үеийнхээ гол хүнд зориудаар өвлүүлэн үлдээж бусад  үрс, төрөл  нь мэдэж байх ёстой ба тэр уг эх шашдираас өөрсдийн ургийн бичиг зурлагыг үргэлжлүүлэн авч явах учиртай бөгөөд тэр эх шашдираасаа өөр өөрийн шаардлагтай зүйлээ тодотгон авч байдаг эх нь болно.
дэлгэрэнгүй
УРГИЙН ШАШДИРИЙГ БИЧИХ ХҮРЭЭ ХЯЗГААР
2012/04/12
Ургийн шашдирийг үндсэн 3 хэсэгт бүлэглэн бичнэдэлгэрэнгүй
Ургийн бичиг, ураг удмын өнөөгийн байдал.
2012/04/12
Одоо монголчууд бид овгоо, ах дүүгээ мэдэхгүй болжээ. Ах дүү цусан төрлийн гэр бүл болох ч нэмэгдэж байгаа тооцоо гарч байна. Улсын хэмжээгээр нэг жилд сүманд 80—120 орчим гэр бүл шинээр өрх гэрээ барьж гал голомтоо бадраадгийн 69,5% зөвхөн 15 км-ийн дотор амьдардаг эр, эмүүд, 10,9% нь 15—30 км олтригт суугчид гэр бүл болдог ажээ.
дэлгэрэнгүй
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats