Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Ургийн бичиг, ураг удмын өнөөгийн байдал.
Хүн төрөлхтний бүтээсэн соёлын их өв сангийн нэг бол өөрсдийн ах дүү нарыг олон үе дамжуулан үр удамдаа мэдүүлэн улмаар гэр бүлийн түүх «Угийн бичиг» хөтөлж ирсэн явдал юм. Удам угсаагаа сайн мэдэхгүйгээс ах дүү хүмүүсийн дунд гэр бүл бололцож удамшлын болон бусад удамших хандлагатай эмгэгүүд эрс ихэсдэг ажээ. Сүүлийн үед манай залуу үе өөрийн удам судраа мэдэхгүй болж, судлаачдын судалгаанаас үзэхэд одоо 30 наснаас доош залуучууд өөрийн ах дүү нарыг ганц үеэс дээш огт мэдэхгүй байна. Мөн ах дүү нарыг танилцуулах, тэдгээрт «Угийн бичиг» хөтлүүлэх ажлыг төр, засаг, шинжилгээ судалгааны байгууллагаас зохиож байсангүй.
Одоо монголчууд бид овгоо, ах дүүгээ мэдэхгүй болжээ. Ах дүү цусан төрлийн гэр бүл болох ч нэмэгдэж байгаа тооцоо гарч байна. Улсын хэмжээгээр нэг жилд сүманд 80—120 орчим гэр бүл шинээр өрх гэрээ барьж гал голомтоо бадраадгийн 69,5% зөвхөн 15 км-ийн дотор амьдардаг эр, эмүүд, 10,9% нь 15—30 км олтригт суугчид гэр бүл болдог ажээ.
Монголын ард түмний ухаалгаар үе улируулан үр удамдаа дамжуулж ирсэн овог хэрэглэх ёс, удам угсааны бичиглэл хөтлөх заншил хийгээд ах дүүсэг ёсон гээгдсээр даруй хагас зуунаас хол давсан учир өнөө бидний үед удмын доторх ураг төрлийн холбоогоо тогтоох, удам угсааны бичиглэлээ сэргээн хөтлөхөд нэлээд бэрхшээлтэй болоод байна.
Монгол Улсын төрөөс хүн амынхаа удмын сангийн аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн, тухайлбал Монгол улсын иргэн бүр угийн бичгээ хөтлөх, овгоо сэргээхийг чухалчлан заасан "Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг" (1991), "Монгол Улсын Хүн амзүйн талаар баримтлах чиглэл" (1991), "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал" (1994), Монгол Улсын "Соёлын хууль'' (1996), "Монгол Улсын Их Хурлын тогтоол" (1996), "Монгол Улсын Засгийн газрын тогтоол" (1997), "Угийн бичиг хөтлөх жүрам"(2007) зэрэг эрхзүйн актуудыг гаргасан бөгөөд саяхан Монгол Улсын Засгийн газраас "Монгол улсын иргэн угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар" -ыг боловсруулж гаргасан байна.

Xэдийгээр Монгол хүний удмын сангийн хүвьд аюулгүй байна гэдэг нь Монгол улсын Үндэсний Аюулгүй байдлын нэг чухал бүрэлдхүүн, Монгол улс оршин байхын нэг үндэс мөн боловч өнөөдөр хүн амын удмын сангийн аюулгүй байдалд нөлоөлж байгаа нэг гол хүчин зүйл бол хүн амын доторхи төрөл ойртолт болоод байна. Иймд хүн амын удмын сангийн аюулгүй байдлыг сахин хамгаалахад Монгол хүн бүрийн үүрэг, хариуцлага, ухамсар. эрмэлзлэл маш чухал гэдгийг иргэн бүр гүнзгий ойлгох нь чүхал юм. Учир нь хүн амын дундах төрөл ойртолт, түүнээс сэргийлэх гол арга болох удам угсааны бичиглэл хөтлөлтийн талаар одоогоос 17-18 жилийн өмнөөс яригдаж. олон тогтоол шчйдвэр гарсан боловч энэхүү ажил нь одоог хүртэл хэрэгжихгүй байгаа нь "Удам угсааны бичиглэл "-ийн генетик ач холбогдлыг бүх нийтээрээ төдийлөн сайн ойлгоогүй, ойлгосон хэдий ч яаж хотлох аргаа мэдэхгүй байгаад оршиж байх бололтой.

Удамшлын өвчний тархац бүтцийг 1987—1990 онд 11 аймаг, 3 хотын 450 мянга орчим хүнд судлан үзэхэд улсын хэмжээгээр 1000 хүн ам дутамд ухаан хомсдолтой 9,7 хүн илэрсэн  нь монголд дундачаар ухаан хомсдолтой 21000 орчим хүн байх тооцоо гарч байна. Ухаан хомсдолтой нийт хүмүүсийн
76%-ийг 25 наснаас доош залуучүүд эзэлж байна. Нийт ухаан хомсдолтой хүний 30 орчим хүвь удамшлын гаралтай оюуны хомсдолтой байна. Мөн манай улсад сэтгэц-мэдрэлийн өвчтэй хүн 32 мянга орчим байдаг. Нийтдээ ухаан хомсдол¬той болон сэтгэц-мэдрэлийн өвчинтэй хүн 52 мянгад хүрч сүү-лийн үед дээрх өвчтэй хүний тоо нэмэгдэх хандлагатай боллоо.
Удамшлын   өвчин, оюун ухааны   хомсдолоос сэргийлэх нийтлэг нэг арга бол цусан төрлийн гэрлэлтийг гаргахгүй байх явдал юм. Гэр бүл бологсдын төөргийг зурах, төрөл төрөгсдийг хооронд нь ах дүүг мэдүүлэн танилцуулах явдал цусан төрлийн гэрлэлтээс сэргийлэх чухал хүчин,  Монголын зурхайчдын холбоо манай өвөг дээдсийн уламжлалт соёлын нэг «Угийн бичгийг»    өрх бүрээр   хөтлүүлэн сургах зорилгоор «Угийн бичиг» хөтлөх зөвлөмжийг олон арддаа өргөн барьж байна. Уг зөвлөмжийг Монголын зурхайчдын холбооны тэргүүлэгч гишүүн, доцөнт Ж. Раднаабазар зохион санаачилсан юм.

Ж.Раднаабазар    "Угийн бичиг"
Ц.Цэрэндаш, Д.Цэцгээ  "Удам угсааны бичиглэл хөтлөхийн ач тус"

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats