Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
УДАМ УГСААНЫ БИЧИГЛЭЛ ХӨТЛӨХИЙН АЧ ТУС.
Удам угсааны бичиглэл хөтлөж төрөл ойртолтоос сэргийлэх нь. Төрсөн ах, эгч, дүүсийн хүүхдүүд есөн үе удмын дотор хоорондоо гэрлэхийг хатуу хориглодог заншлыг монголчүүд мөрдож ирсэн түүхтэй. Есөн үеийнхээ дотор гэрлэж болдоггүйн учрыг генетикийн шинжлэх ухааны үүднээс тооцож үзэхэд үнэхээр арав дахь үе удмаасаа эхлэн ураг төрөл бүрэн холддог болох нь нотлогддог.
Нэг удмын хүмүүс нь өөрсдийн удамшлын онцлогоороо хоорондоо тун төстэй байдаг ба хоорондоо гэрлэсэн тохиолдолд нэг овгийн гаралтай эмгэг үүсгэгч генүүдийн хослол үүсэх боломж асар ихэсдэг. Тухайлбал: хоёр дахь үеийн ах дүүсийн гэрлэлтийн үед нэг овгийн гаралтай эмгэг үүсгэгч нуугдмал (рецессив) генийн хослох магадлал 1/4 байхад 4 дэх үеийн гэрлэлтийн үел 1/32, 5 дахь үеийн гэрлэлтийн үед 1/64 гэх мэт үе хойшлох тутам тохиолдох магадлал нь буурсаар 9 дэх үед I 1024 болсноор уг хөнөөлт генийн хослол үүсэх боломж үгүй болдог байна (21).
Шинжлэх ухаан хөгжөөгүй үед энэхүү зарчмыг боловсруулж мөрдлөг болгож ирсэн монгол өвгөдийн ухаан үнэхээр гайхамшигтай юм.

Уужим дэлгэр нутаг дэвсгэртэй, хүн ам цөөтэй, хүн ам нь таруу байрласан, нутаг дэвсгэр нь засаг захиргааны жижиг нэгж болох багт хуваагаад нэлээдгүй хугацааг туулж байгаа. хүмүүс нь ихэвчлэн өөрсдийн оршин байгаа тэр хүрээндээ нийгмийн харилцаанд ордог, нөгөө талаар хүмүүсийн ихэнх нь өөрөөсөө дээш гурван үеэс цааш удам угсаагаа мэдэхгүй байгаа нь өвөг нэгтэй холын хамаатан садан хүмүүс гэр бүл болох бүрэн боломжтой болохыг дээр дурдсан билээ.

Иймээс хүн бүр өөрийн удам дотроо төрөл ойртсон гэрлэлт бий болох, үе хойчдоо ямар нэгэн эмгэг соготтой, удамшлын элдэв өвчтэй үр хүүхэд төрөхөөс сэргийлэхийн тулд аль болохоор цаг алдалгүй удам угсаагаа тодруулан, бичиж тэмдэглэн, үр хүүхэддээ өвлүүлэх ажлыг эхлэх нь чухал юм.
Учир нь цаг хүгацаа алслах тутам амьд архив болсон бидний өвөг дээдэс бүхнийг мэдэх буурлууд маань цагийн эрхээр биднээс холдсоор л байх учраас тэднийгээ байгаа үед нь өөрсдийн мэдэхгүй бүхнээ лавлаж тодруулж авах нь юу юунаас илүү чухал юм.
Мөн монголын хүн амын гэрлэлт, генетик миграцийн судалгаа нь хэн хүний анхаарахгүй байхын аргагүй үр дүнтэй гарсан нь энэхүү ажлыг яаралтай эхлүүлэх, цаашлаад монгол хүн бүр идэвхийлэн оролцохын чухлыг харуулж байна.

Ж.Раднаабазар    "Угийн бичиг"
Ц.Цэрэндаш, Д.Цэцгээ  "Удам угсааны бичиглэл хөтлөхийн ач тус"
Ё.Саяням. "Ургийн бичиг хөтлөх"
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats