Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
УДАМ УГСААНЫ БИЧИГЛЭЛИЙН ТУХАЙ.
 Хүн төрөлхтөн түүхэн хөгжлийн явцдаа цус ойртохын аюулыг мэдэрсэн цагаас түүнээс үр удмаа хамгаалахын тулд үе дамжуулан "Удам угсааны бичиглэл" хөтлөх шилэгдмэл аргыг сонгосон түүхэн уламжлал нь зүгээр нэг санамсаргүй зүйл огтхон ч биш байжээ. Хэдэн зуун жилээр садан төрлийн хүмүүс хоорондоо гэрлэдэггүй байсан. Учир нь төрөл ойртсон гэр бүлээс төрсөн хүүхэд янз бүрийн удамшлын өвчин, төрөлхийн согог, эрхтэн системийн эмгэг доголдолтой, оюун ухааны хомсдолын энгийн хэлбэрээс эхлээд усан тэнэг, сэтгэцийн элдэв гажуудалтай, бие бялдар, оюун ухаан, сэтгэцийн хувьд эрүүл боловч аливаа хэлбэрийн мэдэгдэхүйц хоцрогдолтой үр удам төрдөг нь генетикийн шинжлэх ухаанаар хөдөлшгүй тогтоогдсоор байна.
Дэлхийн олон орны ард түмэн өөрсдийн түүх, гарал үүсэл, удам угсаагаа олон янзаар тэмдэглэн хойч үедээ өвлүүлэн үлдээдэг байжээ. Суурин соёл иргэншилтэй ард түмэнд бичгэн өв ихээр хадгалагдан үлдсэн байдаг бол нүүдлийн соёл иргэншилтэй байсан бидний өвөг дээдэс үүсэл гарал, түүх соёл, удам угсааныхаа талаар ам дамжуулан мэдүүлдэг байсан тухай түүхэн шашдируудад тэмдэглэсэн байдаг. Бичиг үсэг үүсэж, цаас хэрэглэдэг болсон үеэс түүхээ бичиж, удам угсааны бичиглэлээ хөтөлж эхэлсэн байна.
Удам угсааны бичиглэлийг модны салаа, нарны цацраг, хүснэгтэн хэлбэрийн гэх мэт олон янзаар хөтлөж ирсэн байна. Европын ард түмэн ихэвчлэн модны  мөчир хэлбэрээр тэмдэглэдэг байсан бол Азийн ард түмэн нарны цацраг хэлбэрийг илүүтэй хэрэглэдэг байсан байна.

Ж.Раднаабазар    "Угийн бичиг"
Ц.Цэрэндаш, Д.Цэцгээ  "Удам угсааны бичиглэл хөтлөхийн ач тус"
Ё.Саяням. "Ургийн бичиг хөтлөх"
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats