Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
УРГИИН БИЧИГ
Угсаагаа мэдэхгүй хүн ойд төөрсөн бичин лугаа адил
Удам судраа үл таних нь алдарч завхарсан хүүхэд лугаа адил.
«Хуучны үг»
Монгол хүн, хүн төрөлхтний соёл иргэншлийн нэгэн хэсэг болон хэдэн зуун жил байгаль ертөнцийн жам даган цагаан ясны хэлтэрхий, улаан цусны дусал эрдэнэт хүний удмыг хонгон дээрээ тод хөх толбот хүүхэд төрүүлэн үеэс үед дамжуулан эрүүл чийрэг үр угсаагаа үлдээн генийн сангаа ариун байлгасаар ирсэн ажгуу.
Эрт дээр үеэс эхлэн удам судраа ариун байлгахад нэн анхаарч эзэн Чингис хаан «Есөн үеэ мэдэхгүй хүн бол зэрлэг хүн» хэмээн айлтгаж, өөрийн арван гурван үеийн удмын хэлхээг Монголын нууц товчооны хуудаснаа толилуулжээ.
Монголын ард түмний бүтээсзн түүх соёлын нэг уламжлал бол удам судар, ах дүү,үндэс, яс угсаагаа мэдэх үйл байжээ. Ахан дүүгээ мэдэж таннх ёсыг баримтлан журамлан хүндлэх нь ухаант хүний үйлдэн дээдлэх үйлийн нэг бөлгөө.
Монголчууд угийн бичгийг эрт дээр үеэс өрхийн түүх болгон хөтөлж, залгамж үедээ өвлүүлэн зааж сурган иржээ. XIV зуунд Перс түүхч Рашид-ад-Дин «Эдгээр бүх аймаг яруу тодорхой удам угсааны модтой (угийн бичигтэй), учир нь монголчуудын заншил нь өвөг дээдсийнхээ удам угсааг санаж төрсөн хүүхэд бүртээ удам угсааг зааж сургадаг. Ийнхүү тэд  удам угсааны тухай хүмүүсийн хүртээл болгодог учраас тэдний дүнд яс угсаа, овог аймгаа мэдэхгүй хүн нэг ч үгүй» гэж бичжээ. Удам холдвол ухаан нэмнэ гэдэг сургаал бий. Монголын нууц товчоонд гэрлэх, удам судрын ёсыг нарийн гаргаж тавьсан бөгөөд удам ойртохоос нэн сэрэмжилж байжээ.
Монголын угийн бичиг нь ах дүү төрөл саднаа мэдэн гал голомт, өмч хөрөнгөө хэндээ уламжлуулах, ах зах, эгч дүүгээ хэрхэн хүндлэх, удам угсаагаа хэвийн цэвэр ариун байлгах олон асуудлыг шийддэг айл өрх бүрт заавал хөтлөдөг нэгэн түүхэн судар байжээ.
 
Доктор X. Пэрлээ «Нэгэн гэрийн түүхийн тухай» бүтээлдээ тэр гэрийн 13—18-р зууны эцэс хүртэл 10 үе 500 жилийн  түүхийг бичсэнийг тэмдэглэсэн нь монгол хүн өндөр соёл иргэгшилтэйн баталгаа бөлөө. Монголчууд угийн бичгийг «Гэрийн угийн бичмэл», «Гэрийн түүх», «Уг», «Эх гэ¬рийн зураг», «Угийн дараа», «Язгуурын уг эх», «Төрөл угийн явдлын уг эх», «Язгуурын үүсгэх бичиг», «Уг залгамжилсан бичиг», «Төрлийн угийн бичмэл», «Угсаа залгамжилсан хурдан зурагт бичмэл», «Удам судар», «Угийн бичиг», «Цэс», «Гэрийн угийн зурвас», «Угийн зураг», «Угийн түүх бичиг», «Угийн бичлэг» гэх мэтээр нэрлэж байсан бөгөөд үүнээс үндэслэн «Угийн бичиг» хэмээн нэгэн журмаар нэрлэх бүрэн бололцоотой   юм.
Угийн бичгийг хөтлөн монголчууд удам судраа цэвэр ариунаар хадгалан удам угсаандаа цусан төрөл үүсэх, нунж хүүхэд төрөх, муу удмын хулгайч, худалч төрж бий болохоос нарийн сэргийлдэг байв.
Угийн бичиг гэдэг нь удмын ах дүү, төрөл төрөгсдөө нарийвчлан ялган тэднийхээ гэр бүл үр хүүхдийг хүн бүрээр тодорхойлон тэмдэглэж үе улируулан хадгалан явдаг өрх бүрийн байнгын бичиг байжээ. Угийн бичиг нь түүх соёлын ач холбогдолтойн зэрэгцээгээр удмын эрүүл мэндийн байдлыг мэдэх толь юм.
Эрдэнэт хүний бие бодгаль ертөнцийн хувьд төрж, үхэх нь үнэн билээ. Бие хүн үхэж үгүй болох авч хүний удмыг дамжуулан авч явдаг гени хэмээх гайхамшигт ертөнц ер мөхдөггүй мөнх ажээ. Чухамдаа хүний бие махбодийг бүтээгч эсийн дотор хромосом хэмээх биенцэр байдаг. Энэ биенцэрийн дотор гени орших бөгөөд гени үеэс үед үр хүүхдэд дамжин хадгалагдана. Эцэг, эх хоёроос хоёулангаас адилхан хос 23 хромосомыг эн тэнцүүгээр хүүхэд хадгалан төрнө. Өчүүхэн жишээ хэлэхэд Таны нүдний өнгө, царай зүс, зан төрх, явдал суудал, оюун ухаан зэргийг хадгалан дамжуулах гени хэдэн зуун жилийн өмнөх өндөр өвөг, эмгээс эхлэн бөлөнцөр сунжрах хүртэл өөрчлөгдөхгүй хадгалагдан байдаг. Гени устаж үгүй болохгүй, шинээр үүсэхгүй.
Генийн өөрчлөлтөөс хүний эрүүл мэндэд хор учирч удамшин дамжих өвчин үүснэ. Генийн өөрчлөлт, гэмтэл согогтой холбогдон үр удамд дамжих эмгэгийг удамшлын өвчин гэдэг. Удамшлын өвчнөөс сэргийлэх, удмыг хэвийн цэвэр ариун байлгахад хүн бүрийн эрхэмлэх хэдэн зүйл бий. Үүнд:
1. Яг, угсаа, удам судар, ах дүү нараа сайн мэдэж угийн бичиг хөтлөх.
Ах дүү төрөл төрөгсдййн хооронд гэр бүл үүсч цусан төрлийн холбоо бий болохоос сэргийлэх.
Генийн шинж чадвар, хэвийн байдалд муу нөлөөлөх хорт зуршилд автахаас болгоомжлох (архи, тамхи, мансууруулах эм, химийн бодис, цацрагийн нөлөө)
Эхийн хэвлийд үр тогтоохдоо эхээс нэг гени, эцгээс нэг гени заавал хослон хоорондоо нийлдэг. Эрүүл хүнд ч түүний генийн санд удамших өвчин үүсгэх 5—10 гени байдаг. Хоёр эмгэг гени эвсэлдэн хословол удамшлын өвчтэй хүүхэд төрдөг. Цусан төрлийн хүмүүс гэр бүл болоход эмгэг генийн хоорондоо хослоп нийлэх илүү бололцоотой учраас тэдгээрийн хүүхдийн дотор төрөлхийн гажиг, удамшлын өвчтэй хүүхэд илүү илэрч удамшлын өвчин нэмэгдэнэ. Мөн хүүхдийн бие бялдар, эрүүл чийрэг чадвар, өсөлт бойжилт муудна. Цусан төрлийн гэр бүл болох ихэвчлэн жич, зээнцрийн хүүхдийн хооронд тохиолддог.
Угийн бичгийг зөв хөтөлж сүрахад доорхи хэдэн зүйлийг анхаарах ёстой. Угийн бичигт удам угсааг тэмдэглэх тусгай бэлэгдэл тэмдгийг олон улсын хэмжээгээр хэрэглэдэг. Үүнд:  (I зураг орно)
Угийн бичгийг хөтлөн эхлэхдээ жишээлбэл Шарнууд овогтой  Жанчивын Сүхбатын угийн бичиг оршвой гэсэн ерөнхий гарчиг тавьж эхлэнэ. Тэгээд бэлэгдэл тэмдгээр өөрийгөө, гэргийгээ тэмдэглэн угийн бичигт тэмдэглэх хүмүүсээ үечлэн зурна. Угийн бичигт бичигдэх хүмүүсээ үечлэн бас дугаарлана. Эцэг, эх хоёр угийн бичгийг өөрөөсөө эхэлсэн бол тэдний хүүхдүүд II үе, тэр үедээ өөрсдийи хүргэн бэрийг оруулан зурна. Ач зээ нар III үе, үеэл гэх мэтчилэн цааш явна.
Хүн бүрийн тухайд гэвэл тэднийг тусгайлан дугаарлан дугаар бүртээ доорхи тайлбарыг хийнэ. Тайлбарлах зүй¬лийг дурдъя.
1.    Яс үндэс: Энд монгол халх гэх мэт өөрийн үндсийг
тодорхойлон бичнэ.
Манай улсад халх, казак, дөрвөд, буриад, баяд, дарьганга, урианхай, захчин, дархад, торгууд, өөлд, хотон, мянгад, барга, үзэмчии, харчин, цахар, хотгойд, узбек, хорчин, тува зэрэг олон үндэстэн ястан бий. Яс үндэсний тухай мэдлэг нь улсын түүхээ мэдүүлэх, ураг садаа танилцуулах, түүхэн уламжлал, ёс заншлаа залгамжлуулах олон талын ач тустай.
2.    Овог: Овог бол ах дүү, удам судрын барилдалгаат буюу
нэгэн өвөг дээдэс бүхий элгэн садан хүмүүсийн нэгдэл юм.

Ж.Раднаабазар    "Угийн бичиг"
Ц.Цэрэндаш, Д.Цэцгээ  "Удам угсааны бичиглэл хөтлөхийн ач тус"
Ё.Саяням. "Ургийн бичиг хөтлөх"
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats