Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
УРАГ УДАМ БА ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ
Хүмүүн төрөлхтөний хөгжлийн явцад хүмүүс өөрсдөө дэлхийнхээ газар нутгийг тив, бүс болгон хуваан түүн дээр оршин амьдрагч хүмүүсийг харилцаа холбоо хэлхээгээр нь болон нутаг дэвсгэр хил хязгаар ба үндэс угсаа яс удмаар нь ялган зааглаж улс гүрэн болгон байгуулж ирсэн байх юм.
Хөгжлийн энэ л үйл явцын үр дүнд дэлхийн бөмбөрцгийн хүн зоны хүлээн зөвшөөрснөөр Ази хэмээх тивийн төв бүсэд Монгол хэмээх улс орон үүсэн бүрэлдэн тогтож хөгжин бэхжиж иржээ.
Монгол улс нь хүмүүн төрөлхтөний эрт эдүүгээгийн түүхтэй салшгүй холбоотой уг гарвал үүсгэр нь тун ч алс хэтээс эхтэй улс үндэстэн нутаг орон юм. Үүнийг дэлхийн болон Монголын их түүхчид судлан байдаг тул би юуг эс дурьдах билээ. Хүмүүн төрөлхтөний эх өлгий нутаг ч юм билүү яахан мэдэх билээ ямартай ч уул, ус тал, говь нь жигдрэн жагссан хүн амьтны оршин амьдрах бүх нөхцөл бүрэн хангагдсан дөрвөн улиралтай энэ бөмбөрцгийн эрхэм онгон дагшин газар нутагтай улс орны нэгэн нь тодорхой юм.
Ийм л улс оронд олон үндэстэн, угсаатан, ястан удам овог, омог, отог өрхөөс бүрэлдэх Монгол хэмээх нэгэн улсын хүн зон амьдран хөгжин цэцэглэж дэгжин дээшилж дэлхийн түмэн олонтойгоо зэрэгцэн аж төрж яваа болой. Энэ л их Монгол үндэстний нэгэн эд эс нь болсон бодьгал хүмүүн та өөрийн уг удмаа тогтоон Монгол түмнийхээ дотор нэр мөрөө гарган түүх шасдираа нэмэн амьдрах нь хүмүүн биеийг олж төрсөний зүйн хэрэг болох буйзаа. Иймийн тулд өөрийн ураг биеэсээ өгсүүпэн алтан ургын хэлхээгээ хөөн удам гарлаа таньж, уг хүрээгээ мэдэж, эх гарвалаа тогтоох нь ухаант хүмүүн таны хорвоод амьдарсны хосгүй нэгэн эрдэм, хойч үедээ үлдээх алтан эрдэнийн ухаан болох болой.
Ураг биеэсээ удмаа хэлхэн тогтоож, уг үүсгэрээ мэдэж, эх гарвалаа тогтоох нь улмаар угсаатан ястантайгаа холбогдон цаашдаа өөрийн биеийг Монгол үндэстнийхээ салшгүй нэг эс эрхтэн нь болохоо батлан бахархахын зэрэгцээ тухайн улсынхаа бүрэн эрхэт гишүүн нь гэдгээ ухамсарлан иргэний эрх үүргээ биелүүлэн эх орондоо ихийг бүтээх эх оронч үзэл бодол тань бүрэлдэн үүсэх буйзаа.

Ж.Раднаабазар    "Угийн бичиг"
Ц.Цэрэндаш, Д.Цэцгээ  "Удам угсааны бичиглэл хөтлөхийн ач тус"
Ё.Саяням. "Ургийн бичиг хөтлөх"

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats